Дүүжин замын цахилгаан хангамж, удирдлагын хэсгийн суурилуулалт үргэлжилж байна

2026-02-03 09:001min
20260203-090041-file.jpeg
Дүүжин замын тээврийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийн суурилуулалт төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хийгдэж, нийт ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Дүүжин замын тээврийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хийгдэж байна. Цахилгааны самбар угсрах, тоног төхөөрөмжийг байрлуулах, холболтын схем боловсруулах ажлууд хийгдэж байна.

Төслийг Францын “Пома” групп хариуцан гүйцэтгэж, дотоодын “Моннис инженеринг” болон “Цагаан уран хийц” компаниуд туслан гүйцэтгэгчээр оролцож байна. Төслийн хэрэгцээт бараа материалыг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолж, эхний ээлжийн 28 кабин болон цахилгааны холболтын кабелиудыг агуулахад буулгасан.

Дүүжин зам нь 4.2 км урт, хоёр зогсоолтой, 19 тулгуур баганатай бөгөөд багануудын өндөр нь 6.45-42 метрийн хооронд байна. Одоогоор 18 тулгуур баганыг суурилуулж, хоёр буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байна. Мөн Өнөр хороолол-Яармаг, Арцат буудлууд болон тулгуур багануудын шон суурийн өрөмдлөг, арматур, бетон цутгалтын ажлыг дуусгаж, баганын холбоос хавтангийн суурь болон 98 ширхэг кабины гараашийн барилга угсралтын ажил эхэлсэн.

Ийнхүү дүүжин замын тээврийн төслийн нийт ажил 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.