Жүжигчин С.Пүрэвмаагийн “Өмсгал” үндэсний хувцасны үзэсгэлэн нээлтээ хийлээ

Жүжигчин, уран бүтээлч С.Пүрэвмаа “Өмсгал” нэртэй үндэсний хувцасны өдөр тутмын загварын бие даасан үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галерейд нээлээ.
Тэрбээр 30 гаруй жилийн турш үндэсний хувцасны өдөр тутмын загварыг судалж, монголын өв соёлыг орчин үеийн амьдралтай хослуулан бүтээж байгаа юм.
“Өмсгал” үзэсгэлэн нь монгол хүний хувцаслах соёл, нүүдэлчдийн философийг өдөр тутмын хэрэглээний өнцгөөс харуулдаг онцлогтой. Үзэсгэлэнд дээл, монгол цамц, өмд, цүнх, малгай, бүс зэрэг 20 гаруй өмсгөл дэлгэгдсэн бөгөөд эдгээр нь биед эвтэйхэн, хөнгөн, байгалийн гаралтай материал, амьтны гаралтай түүхий эдээр бүтээгдсэн байна.
“Өмсгал” нэр нь өмсгөлөөрөө өөрийгөө хамгаалж, амьдралын эрч хүчийг тээх гэсэн утгыг илэрхийлдэг.
Тус үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм.
