НИТХ-ын дарга А.Баяр Австралийн Элчин сайдтай агаарын бохирдол, түгжрэлийн талаар санал солилцов

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд талууд Улаанбаатар хотын агаарын бохирдол, авто замын түгжрэлийн асуудлаар мэдээлэл солилцов.
Австрали Улсын Элчин сайд Лео Зенг иргэдийн төлөөллийн байгууллагын тэргүүн А.Баярын идэвхтэй, санаачилгатай ажилд талархал илэрхийлж, цаашид үр дүнтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа тэмдэглэв.
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Монгол-Австрали улсын хамтын ажиллагааг, тэр дундаа хотуудын харилцааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцлоод эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар санал хэлэв.
Мөн агаарын бохирдол, түгжрэлийг бууруулах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
