Хүүхдэд эерэг хүмүүжүүл олгох 10 зөвлөмж

2026-01-31 11:301min
20260131-113032-file.jpeg
Хүүхдийг эерэгээр хүмүүжүүлэхэд зориулсан 10 зөвлөмжийг танилцуулж байна. Эдгээр нь хүүхдийн аюулгүй орчин бүрдүүлэх, хүчирхийллээс зайлсхийх, ойлгомжтой харилцах зэрэг чухал зарчмуудыг агуулдаг.

Хүүхдийг хүмүүжүүлэхдээ шийтгэхээс илүү тэднээс юу хүсээд байгаагаа тайлбарлан ойлгуулахыг хичээгээрэй.

Балчир хүүхдийг хэзээ ч цохиж, сэгсч болохгүй. Тэд зөв бурууг ялгаж мэдэхгүй бөгөөд буруу зүйлийг санаатай хийдэггүй.

Хүүхдэд зориулан аюулгүй орчин бүрдүүлж, нялх болон хөлд орж байгаа хүүхдүүдийг хориглох зүйлээс холдуулж байх хэрэгтэй.

Гэр бүлдээ хүүхдийн насанд тохирсон дүрэм журам тогтоож, тэдгээрийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр илэрхийлж мөрдүүлээрэй.

Хүүхдийг ямар ч нөхцөлд зодож цохиж болохгүй. Хүчирхийлэл нь хүчирхийлэл дагуулдаг бөгөөд хүүхэд зодуулахгүй байх эрхтэй гэдгийг санах нь чухал.

Хүүхдийнхээ талаар сайн сайхан зүйл бодож, түүнийг мэдрүүлж байгаарай. Хүүхэд өөрийгөө магтуулах, өөрийнхөө тухай сайнаар ярьж байхыг дуртайгаар хүлээн авдаг.

Хүүхдэд сонголт хийх боломж олгож, шийдвэр гаргах чадварыг бага багаар хөгжүүлээрэй. Жишээ нь, даалгавраа хоолны өмнө хийх үү эсвэл дараа нь хийх үү гэдгийг сонгох боломжийг өгнө.

Гэр бүлд тохиолдсон бэрхшээл, санхүүгийн болон бусад асуудлыг хүүхдээс нуухгүй, илэн далангүй ярилцаж байх нь чухал.

Хүүхдэд хэлэх санаагаа товч, ойлгомжтой үгээр илэрхийлээрэй. Хүүхдүүд удаан тайлбарлах, яншихыг дургүйцдэг тул цөөн үг ашиглах нь илүү үр дүнтэй.

Хүүхдийн дүрсгүй зан, муу аашийг засаж залруулж болох зүйл гэж хүлээн авч, зөв зан суртахууныг ойлгуулахад хялбар болгоорой.