Нийслэлийн төрийн өмчийн эмнэлгүүдэд 1 дүгээр сард 78 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

2026-01-30 21:011min
20260130-210152-file.jpeg
Эрүүл мэндийн даатгалын сангаас нийслэлийн төрийн өмчийн 41 эмнэлэгт 2024 оны 1 дүгээр сард нийт 78 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг танилцууллаа.

Нийслэлийн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад 2024 оны 1 дүгээр сарын санхүүжилтийн талаарх мэдээллийг танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын 41 эмнэлэгт нийт 78 тэрбум гаруй төгрөгийг 1 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлжээ.

Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 2 тэрбум 252 сая төгрөг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг 4 тэрбум 539 сая төгрөг, Улсын гуравдугаар төв эмнэлэг 6 тэрбум 440 сая төгрөгийн санхүүжилт авсан байна.

Хамгийн өндөр санхүүжилт Хавдар судлалын үндэсний төвд хуваарилагдсан бөгөөд тус төв 8 тэрбум 416 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Мөн Гэмтэл согог судлалын үндэсний төв 7 тэрбум 181 сая төгрөгийн санхүүжилт авсан талаар Эрүүл мэндийн даатгалын сан мэдээлжээ.