Он гарснаас хойш зургаан удаагийн мөс цөмрөлт бүртгэгджээ
2026-01-30 20:311min

Онцгой Байдлын Ерөнхий Газраас он гарснаас хойш зургаан удаагийн мөс цөмрөлт бүртгэгдсэн талаар мэдээлж, мөсөн дээр явахгүй байхыг анхаарууллаа.
Он гарснаас хойш улсын хэмжээнд мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага бүртгэгдсэн талаар Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв. Тодруулбал, Хөвсгөл аймагт дөрөв, Дархан-Уул аймагт нэг, мөн нийслэлийн Багануур дүүрэгт нэг удаагийн мөс цөмөрсөн тохиолдол бүртгэгдсэн байна.
ОБЕГ-аас мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг зөвлөж, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна. Энэ нь мөс цөмрөх эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
