Тээврийн цагдаагийн алба ослын газрыг орхин зугтсан 86 жолоочид хариуцлага тооцжээ

2026-01-30 19:011min
20260130-190148-file.jpeg
Тээврийн цагдаагийн алба энэ онд ослын газрыг орхин зугтсан 86 жолоочид эрх хасах болон торгууль ногдуулжээ.

Энэ онд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын газрыг орхин зугтаасан 86 жолоочид хариуцлага тооцсон байна. Зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугатсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, мөн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.