2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд оюутны зээл, буцалтгүй тусламжийн материалыг бүрдүүлэх тухай

2026-01-30 07:011min
20260130-070049-file.jpeg
2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Оюутны хөгжлийн зээл” болон “Буцалтгүй тусламж”-ийн хүсэлт гаргах оюутнууд 2 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлэн хүлээлгэн өгөх шаардлагатай.

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улиралд “Оюутны хөгжлийн зээл”, “Буцалтгүй тусламж”-аар суралцах хүсэлт гаргаж буй оюутнууд 2026 оны 2 дугаар сарын 02-16-ны өдрүүдэд Багш, оюутны хөгжлийн төвийн 306 тоот өрөөнд ирж шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлэн хүлээлгэн өгөх шаардлагатай.

“Оюутны хөгжлийн зээл”-ийн хувьд Монгол Улсын иргэн байх, Боловсролын цахим мэдээллийн системд бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт анхлан суралцагч байх зэрэг нөхцөл шаардлагууд тавигдана.

Мөн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх, зээлээ төлөөгүй эсвэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээл олгохгүй.

Бүрдүүлэх материалд иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүссэн өргөдөл, элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар, сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт болон зээлийн мэдээллийн лавлагаа багтана.

“Буцалтгүй тусламж”-ийн хувьд бүтэн өнчин суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч, нэг гишүүн нь хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан өрхийн суралцагч, 3 болон түүнээс дээш хүүхэд зэрэг зэрэг нөхцөлтэй оюутнууд тодорхой бичиг баримтыг бүрдүүлэн хандах ёстой.

Тухайлбал төрсний гэрчилгээний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөгжлийн бэрхшээлийн хувь тогтоосон акт, нас барсныг гэрчлэх баримт зэрэг материалыг бүрдүүлнэ.

Мөн цаатан, тува өрхийн суралцагчид болон багш мэргэжлээр суралцагчдын хувьд тусгай шаардлагатай материалуудыг бүрдүүлэх шаардлагатай.

Оюутны хөгжлийн төвийн мэргэжилтэн материалыг хянан шалгаж, шаардлага хангасан тохиолдолд “Боловсролын зээлийн сан”-гийн системд бүртгэн холбогдох байгууллагад хүргүүлнэ.