Валют солиулах нэрийдлээр 244 сая төгрөг залилуулжээ
2026-01-28 12:301min

Чингэлтэй дүүрэгт валют солиулах гэж 244 сая төгрөг шилжүүлсэн иргэн М залилангийн хохирогч болсон бөгөөд цагдаагийн байгууллагаас 123 сая төгрөгийг баривчилж, хэргийг шалгаж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 18-ны өдөр валют солиулахаар мөнгө шилжүүлж, залилуулсан гэх гомдол цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагын шалгалтаар иргэн М нь Чингэлтэй дүүрэгт зургаан удаагийн гүйлгээгээр нийт 244 сая төгрөгийг бусдад шилжүүлж, залилуулсан нь тогтоогджээ. Одоогоор цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, 123 сая төгрөг байршиж байсан холбогдох дансанд барилт хийсэн бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
