Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-31-ний өдрүүдэд Японы Токио хотод болсох билээ. “Токио 2020” Олимпийн наадам эхлэхэд 359 хоногийн хугацаа үлдсэн энэ үед япончууд жүдо бөхийн ДАШТ-д бэлтгэж байна. Олимпийн өмнөх жилийн сорилго болсон ДАШТ-д дэлхийн хүчтэнүүд олноор очноо. Тиймээс Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх нь анхаарал татаж байсан. Энэ жил Токиог зорих бөхчүүдийн нэрс өнгөрөгч сард тодорсон билээ.

ДАШТ-ийг “Рио 2016” Олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа өнжиж байгаа. Түүний хувьд өөрийн хүсэлтээр Токиог зорих багт багтаагүй бөгөөд албан ёсны бэлтгэлд хамрагдаагүй юм. Мөн эрчүүдээс Г.Болдбаатар, Д.Төмөрхүлэг, Г.Хэрлэн нарын шилдгүүд энэ жилийн ДАШТ-ийг өнжинө. Тэд энэ онд үзүүлсэн амжилт болон холбооны шийдвэрээр Токиогийн багт багтаагүй.

Харин эмэгтэйчүүдийн 70 кг-д улсын аварга болсон Ц.Батцэцэгийн оронд залуу бөх Ц.Энхчимэгийг сонгосон. Сүүлийн жилүүдэд жүдо бөхөөс гадна самбо, жюү жицү зэрэг бөхийн төрлүүдээр давхар хичээллэж байсан Ц.Батцэцэг Токиог зорих багт багтаагүйд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Гэвч холбооноос шийдвэрээ гаргаж, түүний жинд залуу бөхийг оролцуулахаар болсон. Энэ мэтчилэн Монголын багийн бүрэлдэхүүн тодорсон ч шилдэг тамирчид өнжихөөр болсон.

“Рио 2016” Олимпийн наадамд Монгол Улсын жүдо бөхийн баг 14 жингийн 13-т нь эрхээ аван оролцож байсан. Тэгвэл “Токио 2020”-д бүх жинд эрхээ авахаас гадна холимог багийн төрөлд өрсөлдөх эрхийн төлөө жүдочид бэлтгэгдэж байна.  Монголын баг эдгээр өдрүүдэд  үндсэн бэлтгэлд хамрагдаж байна.

“Токио 2020” Олимпийн наадмын өмнөх томоохон сорилго болсон ДАШТ эхлэхэд 20 гаруй өдрийн хугацаа үлдлээ.

ДАШТ-д өрсөлдөх жүдочид:

ЭМЭГТЭЙ:

  • 48 кг: М.Уранцэцэг, Г.Наранцэцэг
  • 52 кг: Б.Хорлоодой, Л.Сосорбарам
  • 57 кг: Л.Энх-Отгон
  • 63 кг: Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч
  • 70 кг: Ц.Энхчимэг
  • 78 кг: О.Мөнхцэцэг

ЭРЭГТЭЙ:

  • 60 кг: Д.Амартүвшин
  • 66 кг: Ё.Басхүү
  • 73 кг: Г.Одбаяр, Ц.Цогтбаатар
  • 81 кг: О.Ууганбаатар
  • 90 кг: Г.Алтанбагана
  • 100 кг: Л.Отгонбаатар
  • +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар сонгогджээ.

ДАШТ наймдугаар сарын 25-31-нд Японы Токио хотод болно.

By updown.mn

Мэдээний админ

3 thoughts on “ДАШТ: М.Уранцэцэг барилдаж, Д.Сумъяа өнжинө”
  1. хорлоодой ганхайч мөнцэцэг хоолны сав мөнгө үрэх гэж явнаахөөрхийс эр шигшээ болно

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн