Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс “Жаст групп” ХХК-ийн “Стандарт” банкнаас авсан зээлд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна. Зарим хэвлэлээр уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа хэмээн мэдээлж байгаа ч АТГ-аас хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах болоогүй байгаа гэсэн юм.
Тодруулбал, АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулаад уг хэргийг прокурорт шилжүүлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс уг хэргийг нэмэлт шалгалт явуулахаар прокурорт буцаасан байна.