“ЗАНАБАЗАР: Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэн Итали улсад нээлтээ хийлээ

2026-01-22 14:301min
20260122-143051-file.jpeg
Итали улсын Ром хотын "Боргезе" галерейд "ЗАНАБАЗАР: Монголоос Барокко ертөнц рүү" тусгай үзэсгэлэн нээлтээ хийж, Монгол, Итали хоёр улсын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж байна.

2024 оны 1-р сарын 19-ний өдөр Итали улсын Ром хотод байрлах “Боргезе” галерейд “ЗАНАБАЗАР: Монголоос Барокко ертөнц рүү” нэртэй тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын хооронд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан.

Энэхүү баримт бичгийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей болон Итали улсын Ром хотын Боргезе галерей хамтран тусгай үзэсгэлэнг олон нийтэд дэлгэхээр тохиролцсон бөгөөд энэ нь хэрэгжиж байна.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүд нь Азийн урлагийн сонгодог жишээ бөгөөд дэлхийн урлагийн сонгодгуудтай эн зэрэгцэн Итали улсын Ром болон Турин хотуудад хоёр сарын турш олон нийтэд дэлгэгдэх юм.