Монгол Улсын паспорт 2026 онд дэлхийд 73 дугаар байрт эрэмбэлэгдэв

2026-01-22 09:301min
20260122-093041-file.jpeg
“Henley & Partners” компанийн 2026 оны паспортын чансаагаар Монгол Улсын паспорт 197 орны дунд 73 дугаар байрт орж, визгүйгээр 64 оронд зорчих боломжтой гэжээ.

“Henley & Partners” компаниас 2026 оны хамгийн хүчирхэг паспортын чансааг гаргалаа. Энэхүү “Henley Passport Index” нь Олон улсын агаарын тээврийн холбооны (IATA) албан ёсны мэдээлэл дээр тулгуурлан боловсруулдаг.

2006 оноос эхлэн гаргаж эхэлсэн энэ чансаа нь дэлхийн 197 орны иргэдийн жуулчлалын 227 чиглэлд визгүй зорчих боломжийг харьцуулан үнэлдэг.

2026 оны чансаагаар Монгол Улсын паспорт 197 орны дунд 73 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол улсын иргэд визгүйгээр дэлхийн 64 оронд зорчих боломжтой гэж тус индекс мэдээлжээ.

Паспортын чансааны тэргүүн байрыг хоёр дахь жилдээ Сингапур улс эзэлж, 193 оронд визгүй зорчих эрхтэй байна. Түүний араас Япон болон Өмнөд Солонгос улс 188 оронд визгүй зорчих боломжтойгоор удаалжээ.