ОБЕГ-аас хүйтний эрсдэлээс хамгаалах зөвлөмжүүдийг хүргэлээ

Хүйтний эрч чангарч буй энэ үед ОБЕГ-аас иргэдэд цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслах, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, удаан хугацаагаар гадаа зогсохгүй байхыг анхаарууллаа.
Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах нь чухал бөгөөд хасах градуст аккумляторын ажиллагаа муудах тул найдвартай байдлыг нь баталгаажуулах шаардлагатай юм.
Мөн осгож, хөлдөхөөс сэргийлж дулаан хувцаслах, аян замд гарахдаа нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл авч явахыг зөвлөж байна.
Хөдөө орон нутгийг зорихдоо цасны гинж бэлтгэх, машины хөлдөлтийн төвшнийг шалгах хэрэгтэй.
Авто замд мөстөлт үүсэх тул огцом тоормослох, хурдтай зорчихоос зайлсхийхийг анхааруулж байна.
Эрс хүйтрэл нь гал түймэр гарах болон нүүрстөрөгчийн дутуу ислийн эрсдэлийг нэмэгдүүлдэг тул аюулгүй халаалтын эх үүсвэр ашиглаж байгаа эсэхээ шалгах хэрэгтэй.
Мөн өндөр настай хүмүүс халтирч унахаас болгоомжлох, тэжээвэр амьтдыг хамгаалах зэрэг арга хэмжээг авч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.
