Монгол Улсын Ерөнхий сайд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтад оролцлоо

Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ үеэр Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, аялал жуулчлалын салбарын ирэх арван жилийн чиг хандлагыг тодорхойлох талаар үг хэлэв.
Тэрбээр уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь валютын орлого нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих чухал салбар болохыг онцлов. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн тэмдэглэв.
Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжихээ илэрхийллээ.
Мөн тэрбээр НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др. Истван Үехэе болон Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
