Д.Нацагдоржийн 120 жилийн ойг орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэв
2026-01-21 18:011min

Засгийн газар энэ жил их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 120 жилийн ойг орон даяар тэмдэглэх шийдвэр гаргаж, утга зохиол, соёл урлагийг сурталчлах ажлыг жил дамжин зохион байгуулахаар боллоо.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өглөө. Тэрбээр энэ жил Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг орон даяар тэмдэглэх шийдвэр гарсныг онцолсон юм.
Мөн нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг олон хүн мэддэг гэдгийг дурьдаж, түүнийг алдаршуулж, утга зохиол, соёл урлагийг олон нийтэд сурталчлах ажлыг жилийн турш зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
