Засгийн газар орон нутагтай уялдсан шинэ бодлого танилцуулав

2026-01-16 08:311min
MPA PHOTO2021-0455 (2)
Засгийн газрын 2026 оны бодлогоор орон нутагт өвөлжөөний газар олгох, газрын төлөвлөгөө батлах, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зэрэг шинэ зохицуулалтуудыг хэрэгжүүлэхээр боллоо.

Засгийн газрын 2026 оны бодлого, зорилгыг танилцуулах, орон нутагтай уялдсан нэг чиглэл, ойлголтоор хамтран ажиллах зорилгоор Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар уулзалтын үеэр суманд өвөлжөөний газар олгох зөвшөөрлийг Засгийн газар бус орон нутаг шийдвэрлэх болохыг мэдэгдэв.

Тэрбээр мөн тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг орон нутаг олгодог тогтолцоог цэгцэлж буйг онцлов.

Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг дурдав.

Мөн эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал үүсгэж буй 3000 дүрэм, журмын 1000-ийг цуцалж, цэгцлэхээр зорьж байгааг онцолсон юм.