Битүүний өдрийн амралтын зохицуулалтын талаар санал асуулга эхэллээ
2026-01-16 09:001min

2026 оны хоёрдугаар сарын 17-ны Битүүний өдөр бүх нийтээр амрах эсэх талаар E-Mongolia аппликэйшнээр санал асуулга авч эхэлсэн бөгөөд иргэд 2026.01.20-ны 23:59 цаг хүртэл оролцох боломжтой.
2026 оны хоёрдугаар сарын 17-ны мягмар гарагт буюу Битүүний өдөр бүх нийтээр амрах эсэх талаар санал асуулгыг E-Mongolia аппликэйшнээр зохион байгуулж эхэлжээ. Санал асуулгын дагуу ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэх асуудлыг иргэдийн дунд хэлэлцэж байна.
Санал асуулгад оролцохын тулд эхлээд E-Mongolia системд нэвтэрнэ. Дараа нь Profile хэсэгт байрлах “Санал асуулга” цэс рүү орж, “Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга”-г сонгоно.
Санал асуулгын хоёр сонголтоос аль нэгийг нь сонгож, илгээх товчийг дарснаар таны санал амжилттай бүртгэгдэх юм. Санал асуулга 2026 оны нэгдүгээр сарын 20-ны 23:59 цагт хаагдах тул хугацаа дуусахаас өмнө оролцох шаардлагатай.
