Нийтийн тээврийн жолооч нарын зөрчилд арга хэмжээ авлаа

2026-01-12 17:421min
20260112-174235-file.jpeg
Иргэдийн гомдлын дагуу нийтийн тээврийн таван жолоочийг торгож, нэгийг сургалтад хамруулахаар шийдвэрлэв. Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авсан байна.

Нийтийн тээврийн автобусны жолооч нарын зөрчилтэй холбоотой иргэдийн гомдлын дагуу таван жолоочийг торгох, нэг жолоочийг сургалтад хамруулах шийдвэр гаргажээ. Гомдлын шалтгаан нь зорчигчдыг зогсоолоос авахгүй байх, автобусны бүхээгт тамхи татах, зорчих газраа хүрэлгүй зорчигчдыг буулгах, жолооч нарын муухай харьцаа зэрэг асуудлууд байв.

Нийслэлд нийтийн тээврийн 1160 орчим автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн бодлогын газраас 7004 4040 дугаарын утсаар иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэдэг байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар, нийтийн тээврийн дүрэм журам зөрчсөн жолооч нарыг хүнийг 25,000 төгрөгөөр, харин хуулийн этгээдийг 250,000 төгрөгөөр торгох зохицуулалттай. Мөн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлбөрөө төлөөгүй бол хүнийг 10,000 төгрөгөөр торгох хуультай.