Монголын тамирчид Азийн холимог тулааны аварга шалгаруулах тэмцээнээс зургаан медаль хүртэв

2026-01-12 16:421min
20260112-164230-file.jpeg
Хятадын Лужоу хотод болсон насанд хүрэгчдийн холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 14 тамирчнаас зургаан нь медаль хүртлээ. Тэмцээн "Аичи Нагоя-2026" болон "Рияд 2026" наадамд оролцох эрх олгосон онцлогтой байв.

Хятадын Сычуань мужийн Лужоу хотод насанд хүрэгчдийн холимог тулааны Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Монголын баг тамирчид 14 оролцогчоор оролцож, зургаан медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 96 кг жинд Э.Мөнгөншагай мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрээр өнгөрсөн жил Камбожоос алтан медаль авсан Азийн аваргын хошой медальтан болжээ. Мөн 120 кг жинд Э.Үнэнхүү мөнгөн медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн 49 кг жинд Н.Энхжин, эрэгтэйчүүдийн 65 кг жинд А.Адъяа, 77 кг жинд Б.Пүрэвбаатар, 85 кг жинд А.Дашням нар хүрэл медаль хүртэж, Монголын төрийн далбааг мандууллаа.

Энэхүү тэмцээн нь Азийн холимог тулааны холбооноос зохион байгуулсан бөгөөд “Аичи Нагоя-2026” Азийн зуны спортын XX наадам болон “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын VI наадамд оролцох эрх олгох онцлогтой юм.