Николас Мадурогийн зураг “Nike Tech” хувцасны борлуулалтыг өсгөв

2026-01-06 11:301min
20260106-113027-file.jpeg
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн баривчилж байгаа зураг олон нийтэд цацагдсанаас хойш Nike компанийн "Nike Tech" хувцасны борлуулалт огцом нэмэгдсэн байна.

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилж байгаа зургийг олон нийтэд цацсанаас хойш спортын хувцас үйлдвэрлэгч Nike компанийн “Nike Tech” болон “Nike Tech tracksuit” загварын хувцасны борлуулалт огцом өссөн байна.

АНУ дахь Nike-ийн салбарын борлуулалт Н.Мадурогийн зураг олон нийтийн сүлжээнд тарснаас хойш цагийн дотор эрс нэмэгдэж, тухайн загварын хувцас хурдан хугацаанд зарагджээ.