М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо

2025-12-22 20:301min
20251222-203058-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томилсон тухай зарлиг гаргалаа. Тэрбээр хууль зүйн салбарт 30 жил ажилласан туршлагатай юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Максимын Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Улсын ерөнхий прокурорын газарт очиж Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулан, ажлын амжилт хүсэв.

Максимын Чинбат 1973 онд Сүхбаатар аймагт төрсөн бөгөөд 1991 онд Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын дунд сургууль, 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн байна. Тэрбээр хууль зүйн ухааны магистр, төрийн хууль цаазын шадар зөвлөх юм.

Түүний ажилласан хугацаа болон албан тушаалын жагсаалт:
– 1995-2007 онд Сүхбаатар аймгийн Прокурорын газарт хяналтын прокурор, аймгийн прокурорын орлогч, аймгийн прокурор
– 2007 оноос Багануур дүүргийн Прокурорын газарт туслах прокурор, дүүргийн прокурорын орлогч
– 2014 оноос Дүүргийн нэгдүгээр Прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга
– 2015 оноос Баянгол дүүргийн Прокурорын газарт хяналтын прокурор, Тамгын хэлтсийн дарга
– 2017 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт ахлах прокурор
– 2019 оноос Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, ерөнхий прокурорын орлогч

Максимын Чинбат прокурорын байгууллагад 30 дахь жилдээ ажиллаж байна.