2026 оноос хүний бие угаах “угаалгын машин” худалдаанд гарах төлөвтэй
2025-12-22 18:301min

Осакагийн Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр танилцуулагдсан хүний бие угаах, хатаах "угаалгын машин" 2026 оноос ахмад настны асаргаа сувилгааны байгууллагуудад нийлүүлэгдэж, олон нийтэд худалдаалагдахаар болжээ.
2023 онд Осака хотод зохион байгуулагдсан Дэлхийн үзэсгэлэнгийн үеэр хүний биеийг угааж, хатаах зориулалттай “хүний угаалгын машин” танилцуулагдсан юм. Энэхүү төхөөрөмжийг ванн, шүршүүрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Science Co. компани бүтээсэн бөгөөд 2026 оноос хэрэглэгчдэд худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.
Ирэх оны гуравдугаар сараас эхлэн уг машиныг ахмад настны асаргаа сувилгааны байгууллагуудад нийлүүлж эхлэх бөгөөд 2026 оны эцэс гэхэд олон нийтэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.
