Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

2025-12-19 19:011min
20251219-190115-file.jpeg
УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийн тухай хуулийн нэмэлт оруулах төслийг хэлэлцсэн ч ирц хангалтгүйгээс батлагдсангүй.

УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Хууль санаачлагчид нийтээр тэмдэглэх баярын амралт нь амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амрах зохицуулалтыг хуульд оруулахаар төсөлдөө тусгасан байна. Харин хэлэлцүүлгийн шатанд зөвхөн Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амрах зохицуулалтыг хийхээр өөрчлөлт оруулжээ.

Эцэст нь уг хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад ирц хангалтгүй байсан тул олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа.