Төрийн өмчит компаниудын хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах төсөл өргөн барилаа
2025-12-19 17:011min

УИХ-д төрийн өмчит компаниудын хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх үндсэн чиглэлийн төсөл өргөн барилаа. Засгийн газар төрийн өмчийг иргэдийн хяналтад оруулахыг зорьж байна.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлд 2026-2028 онд төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг батлах санал тусгагдсан байна. Төсөлд 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66 хувийн хувьцааг олон нийтэд санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, мөн 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх санал багтжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төрийн өмчийг эзэнгүйдүүлж, өгөөж өгөхгүй, хулгайд өртдөг байдлыг бүрэн таслан зогсоож, иргэдийн хяналтад оруулахыг зорьж байгааг онцлов.
