Нийтийн тээврийн орлого толгой тоологч төхөөрөмжийн тусламжтай 69 хувиар өсжээ

Нийтийн тээврийн орлогыг хянах зорилгоор энэ жилээс 1100 гаруй нийтийн тээврийн хэрэгслийн орох, гарах хаалганы дээд хэсэгт толгой тоологч төхөөрөмж суурилуулжээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад 69 хувиар өссөн байна.
Өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 51 тэрбум төгрөгт хүрч нэмэгджээ. Мөн зорчигчид жолоочид шууд бэлэн мөнгө өгдөг байсан практикийг болиулж, орлогыг зориулалтын хайрцагт төвлөрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Эдгээр арга хэмжээний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого нэмэгдсэн бөгөөд өнгөрсөн онд 134 сая зорчигч үйлчлүүлсэн бол энэ оны 11 дүгээр сарын байдлаар 156 сая зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
