2025–2026 оны хичээлийн жилийн өвлийн амралтын хуваарь танилцуулагдлаа

2025-12-19 15:011min
20251219-150152-file.jpeg
2025–2026 оны хичээлийн жил гурван улиралтай зохион байгуулагдаж, өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан байна. Сурагчдын амралтын хугацаа ангиудаар болон орон нутгийн хувьд ялгаатай тогтоогдсон.

2025–2026 оны хичээлийн жил гурван улиралтай зохион байгуулагдах бөгөөд өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан байна. Боловсролын яамнаас танилцуулсан хуваарийн дагуу бага ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт амарсан бол ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн долоо хоног цахимаар хичээллээд, үргэлжлүүлэн амрах юм. Тэд таван долоо хоног буюу ирэх оны нэгдүгээр сарын 26-ныг хүртэл амрах хуваарьтай байна.

НИЙСЛЭЛД бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас зургаан долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-ны өдөр хичээлээ эхлүүлнэ. Дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос таван долоо хоног амарч, мөн нэгдүгээр сарын 26-наас хичээлдээ орно. Ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэж, дараа нь амрах юм.

ОРОН НУТАГТ бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээлээ эхлүүлнэ. Дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос дөрвөн долоо хоног амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээлдээ орно. Ахлах ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарч, нэгдүгээр сарын 19-нд хичээлээ эхлүүлнэ. Амралтын сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэнэ.