Ажилгүйдлийн тэтгэмжийн төсөв дууссанаас 2026 оноос олгоно

2025-12-19 12:301min
20251219-123028-file.jpeg
УИХ-аас баталсан 2025 оны төсөвт ажилгүйдлийн даатгалын сангийн 161.9 тэрбум төгрөг багтсан ч хүссэн өргөдөл төсвөөс давсан тул нэмэлт тэтгэмжийг 2026 оноос олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж олгох асуудал хөндөгдөж байна. Сангийн яам болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авсан мэдээллээр, УИХ-аас баталсан Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөлд Ажилгүйдлийн даатгалын сангийн төсөв 161.9 тэрбум төгрөгөөр батлагдсан байна. Гэвч ажилгүйдлийн тэтгэмжийн хүссэн өргөдөл батлагдсан төсвөөс давсан тул энэ оны төгсгөлд батлагдсан төсөвт багтаагүй тэтгэмжийг 2026 оноос олгох ажээ.

Орон нутагт тогтвор суурьшилтайгаар 3 болон 5 жил ажилласан багш нарт олгодог тэтгэмжийг хэвийн олгож байгаа бөгөөд зөвхөн ажилласан жил нь шаардлагад нийцсэн багш нар тэтгэмж авах боломжтойг салбар яамнаас тодотгосон байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарын ажилтнуудад олгодог нэмэлт цалин, урамшуулал хэвийн олгогдож байгаа аж.

Төрийн албан хаагчдын улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг орлогын бүрдэлтэй уялдуулан арванхоёрдугаар сарын 20-ноос хойш олгож эхлэх талаар мэдээлэл өглөө.