2019 оны эхний хагас жилд авлигын гэмт хэргийг шалгах үйл ажиллагаа, түүнтэй холбоотой шийдвэрүүд, хохирлын нөхөн барагдуулалт гэх мэт асуудлаар өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр зарим авлигын хэргийн талаарх баримтыг олон нийтэд ил болголоо.
Тухайлбал, Д.Батбаяр нь АТГ-аас АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Олон улсын ачаа, тээврийн зуучийн эрх олгох С тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” компанийн ачааны машинуудад олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14-нийг хүртэлх хугацаанд тус компаниас нийт 57.5 сая төгрөгийг хахуульд авсан нь тогтоогдсон байна.
АТГ-ын мөрдөгчид Д.Батбаярын албан өрөөнд нэгжлэг хийхэд дээрх компаниас хахуульд авсан 25 сая төгрөгийг илрүүлжээ. 2018 оны зургадугаар сард Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Батбаярын нийтийн албанд томилох эрхийг гурван жилийн хугацаатай хасч, түүнд 6.5 сая төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.