2026 оны улсын төсөв батлагдлаа
2025-11-14 13:451min

Шадар сайд Х.Ганхуяг 2026 оны улсын төсөвт хүүхдийн мөнгө, цалин, эрүүл мэндийн салбарын санхүүжилт зэргийг хасалгүй баталсан бөгөөд бизнесэд ээлтэй болгосон гэв.
2026 оны улсын төсөв батлагдсантай холбоотойгоор Шадар сайд Х.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ, “Төсөв батлахдаа хүүхдийн мөнгө, төрийн албан хаагчдын цалин, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, даатгалын сангийн санхүүжилт, нийгмийн даатгал, онцгой байдлын салбарын санхүүжилтээс нэг ч төгрөг хасагдаагүй.
Шинжлэх ухаанаас бусад байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүжилтээс 12.8 хувийг жигд хассан бөгөөд энэ удаагийн төсөв төрийн бүтэц цомхон болж, бизнесэд ээлтэй боллоо.
Мөн зарим гишүүд улсын төсвийг 570 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал гаргасан боловч, энэ бол мөнгө хэвлэ гэсэн үг тул ийм саналыг хүлээж аваагүй гэв.
