УИХ усны төслүүдийг дэмжиж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Р.Сэддорж усны асуудлыг илүү шийдэх шаардлагатайг онцолж, улсын төсвийн орлогыг бүрдүүлдэг нутгийн иргэдийг дэмжиж, эрэмбийг нь дээшлүүлэх хэрэгтэйг хэлэв. Тэрбээр Хэрлэн-Тоонотын болон Орхон-Онги төслийн ТЭЗҮ-ийн бодит байдлын талаар холбогдох сайдуудаас тодруулах хүсэлт гаргасан юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал усны төслүүдийг бодлогоор дэмжиж, уул уурхайн салбарыг дэмжих нь чухал болохыг тэмдэглэж, хөрөнгө оруулалтын хавсралтад Орхон-Онги, Хэрлэн-Тоонотын ТЭЗҮ-ийг тусгасан гэдгийг онцлов. Мөн ТЭЗҮ-г зөв боловсруулж, үр ашиггүй зардал гаргахгүй байхыг анхааруулсан бөгөөд усны бүх төслүүдийг нийгмийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
