CNN Монголын говьд зохион байгуулж буй “Mars-V” төсөлд онцолжээ
2025-11-13 14:301min

Монголын говьд өрнөж буй “Mars-V” төсөл нь сансрын нисэгч болох сорилт бөгөөд CNN онцолж, жуулчдад зориулсан шинэ адал явдал болж байна.
Монголын говьд бүтээн байгуулалт өрнөж буй “MARS-V” төслийг CNN онцолжээ. CNN-ийн мэдээлснээр, жуулчдыг сансрын нисэгч болгох зорилготой уг хүнд нөхцөлтэй адал явдал 25 дахь өдрөө үргэлжилж байна. Тус төсөлд оролцогчид цасаар бүрхэгдсэн Ангараг гараг мэт орчинд капсул маягийн орон дээр сэрдэг бөгөөд гадна нь -30 хэмийн хүйтэн, суурин газраас хол оршдог байна.
Өглөөний бясалгалаа хийж, хөлдөөж хатаасан банштай цайгаа уусны дараа зургаан хүний багийнхан дулаан хувцасныхаа дээр “сансрын хантааз” өмсөж, элсэн шуурга руу гарч даалгавраа гүйцэтгэдэг аж.
Энэхүү нэг сарын турш үргэлжлэх “Марс дээр амьдрах симуляцийн туршилт” нь Монголын говьд жуулчдад зориулан зохион байгуулж буй шинэ төрлийн сорил юм.
