Монголын хүн амын 49.4 хувь илүүдэл жинтэй, судалгаагаар тогтоогдлоо

2025-11-13 12:001min
20251113-120047-file.jpeg
Үндэсний судалгаагаар Монгол хүн амын дунд илүүдэл жин ба таргалалт өндөр түвшинд байгааг илрүүлжээ. Биеийн жингийн индекс дээд хязгаараас хэтэрсэн байна.

Монгол Улсын нийт хүн амын 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байгаа нь Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан ба эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын Үндэсний IV судалгаагаар тогтоогджээ. Судалгаанд 15-69 насны хүн амын Биеийн Жингийн Индекс (БЖИ)-ийн дундаж 25.5 кг/м² байгаа нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөсөн хэвийн хэмжээ (18.5-24.9) -нээс хэтэрсэн үзүүлэлт юм.

Мөн Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны (2023) үр дүнгээр төрөх насны эмэгтэйчүүдийн 53%, жирэмсэн эмэгтэйчүүдийн 65.4%, 15-49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай байна.