Монгол Улсын төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрлээ
2025-11-13 11:451min

2025 оны есдүгээр сарын эцэст Монгол Улсын төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өссөн бөгөөд иргэдийн хадгаламж голлох үүрэг гүйцэтгэж байна.
2025 оны есдүгээр сарын эцэст Монгол Улсын төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буюу 2.9 их наяд, өмнөх сарынхаас 2 хувиар буюу 456.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Төгрөгийн хадгаламжийн 86.1 хувь буюу 20.2 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 13.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.
Валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.4 хувиар буюу 819.6 тэрбум төгрөгөөр өссөн ч өмнөх сарынхаас 2.9 хувиар буюу 157.4 тэрбум төгрөгөөр буурсан байна.
