Ч.Номин: МҮОНРТ-ийн хураамжийг нэмэгдүүлэх шаардлага байна

2025-11-12 09:451min
20251112-094539-file.jpeg
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Ч.Номин МҮОНРТ-ийн тайланг шүүмжилж, үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Тэрбээр үр дүнтэй тайлагнал шаардлагатайг тэмдэглэжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Номин МҮОНРТ-ийн өв соёлоо үр хойчдоо түгээх, монгол хэл, багад нь таниулахад гүйцэтгэх үүрэг маш чухал болохыг онцлоод, үзэгчдээс авдаг хураамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Ч.Номин гишүүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон гүйцэтгэх захирлын тайлан хангалтгүй, үр дүн, дүгнэлт дутмаг байгааг шүүмжилж, гүйцэтгэх захирлын тайлан нь газрын даргын түвшний, Үндэсний зөвлөлийн тайлан нь гүйцэтгэх захирлын түвшний тайлан болж, өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго болох үр дүн, дүгнэлт гаргахад хүндрэл үүсгэж байгааг тэмдэглэв.

Тэрбээр хүний нөөц, үйл ажиллагааны явц, хийсэн нэвтрүүлэг, үзүүлэлт, санхүүгийн байдал, үзэгчдээс авдаг хураамжийн хариуд бүтээж буй үнэ цэнийг тодорхой тайлагнах ёстой байтал процессын тайлангаар хязгаарлагдаж, үр өгөөж, үр дүнг танилцуулахгүй байгааг шүүмжилсэн байна.

Үр дүнгээ илүү тодорхой тайлагдвал төсвийн нэмэгдэл болон бусад боломжууд нээгдэхийг онцлон тэмдэглэжээ.