Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж, татвар төлөлт хувийн хэвшлээс өндөр байна

2025-11-12 09:001min
20251112-090044-file.jpeg
Төрийн өмчит компаниуд зарим нь ашигтай ажиллаж, хувийн хэвшлээс гурав дахин их татвар, хураамж төлж байна. Засгийн газар төрийн өмчийн компанийн хууль тогтоомжийг сайжруулж, ил тод байдлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Төрийн өмчит компаниуд бүгд ашиггүй ажиллаж байгаа гэж үзэх нь буруу бөгөөд зарим нь орлого, ашиг нэмэгдүүлж, үүний үр дүнд төсөвт төвлөрүүлэх татвар, төлбөр, хураамж нэмэгдэж байна. Тухайлбал, нүүрс олборлож буй хувийн хэвшлийн компаниуд болон төрийн өмчит компаниудын олборлолтын хэмжээ адилхан байхад татварын төвлөрөл харилцан адилгүй байдаг бөгөөд төрийн өмчит компаниуд хувийн хэвшлээс гурав дахин их татвар, хураамж төлж байгаа нь жишээ болж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг “Оюутолгой” компанитай харьцуулахад орлого нь адилхан ч төлж буй татвар нь гурав дахин их байна.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг компаниудыг төр эзэмшиж, цаашид төр хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах бодлого баримталж байна. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй үйлчилгээний салбарыг хувьчлах, хувийн хэвшилд шилжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөнө.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нээлттэй, ил тод, хариуцлагатай болгох шаардлагатай гэж үзэж байна.

Засгийн газраас УИХ-д Төрийн өмчийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хууль, Нийтийн өмчит компанийн тухай хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд УИХ баталбал төрийн өмчит компанийн асуудал цэгцэрч, зохицуулалт сайжрах юм.