УИХ Засгийн газрын гадаад бонд гаргах эрхийг Ерөнхий сайдад олгожээ

2025-11-07 18:111min
20251107-181100-file.jpeg

Улсын Их Хурлын өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрын үнэт цаас гаргах хоёр чиглэлийг тайлбарлан, уг саналыг дэмжүүлсэн байна.

Засгийн газраас олон улсын зах зээлд арилжаалсан гадаад бондын үлдэгдэл 2025 оны эхний хагас жилд 2.528 тэрбум ам.доллар буюу 9 их наяд 53 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд:

– Номад бондын үлдэгдэл 176.3 сая ам.доллар буюу 631 тэрбум төгрөг
– Сенчери-1 бондын үлдэгдэл 420 сая ам.доллар буюу 1.5 их наяд төгрөг
– Сенчири-2 бондын үлдэгдэл 558 сая ам.доллар буюу 1.9 их наяд төгрөг
– Сенчири-3 бондын үлдэгдэл 351 сая ам.доллар буюу 1.2 их наяд төгрөг
– Сенчири-4 бондын үлдэгдэл 511 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг
– Сенчери-1 /31/ бондын үлдэгдэл 510 сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөг орж байна.

Эдгээр бондуудын эхний төлөлт нь Номад бондын 631 тэрбум төгрөг бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард төлөгдөх ёстой юм.

Засгийн газар эдгээр өндөр хүүтэй бондуудыг эргэн төлөхийн оронд шинэ, бага хүүтэй, урт хугацаатай бонд гаргах арга туршиж байгаа бөгөөд үүний хүрээнд тэрбум ам.доллар хүртэлх гадаад бонд гаргах эрхийг Ерөнхий сайдад УИХ-ын тогтоолоор олгож, уг эрхийг ирэх оны төсөвт тусгасан байна.