УИХ 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв

2025-11-07 18:061min
20251107-180622-file.jpeg

Монгол Улсын Их Хурлын 2025 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Өмнөх өдөр эхэлсэн хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт оруулах, Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор санал хураалт явуулж, төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тогтоолын төслийг санаачлагчид ажлын хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг онцолж, түр хороо байдлаар илүү үр дүнтэй ажиллахыг дэмжсэн. Эдийн засгийн байнгын хороо уг төслийг дэмжиж, санал хураалтыг ирэх долоо хоногт хийхээр хойшлуулсан.

Дараа нь 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад төсвийн хууль, тогтоолын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал хөрөнгө оруулалтын асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатайг дурдаж, хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороонд буцаах чиглэл өгсөн. Хуралдааны үеэр зургаан гол чиглэлээр тодорхой асуудал дээр анхаарал хандуулахыг хүссэн бөгөөд үдээс хойших хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр боллоо.