Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг гэнэтийн байдлаар шалгажээ. Шалгалтыг тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг ахлан хийсэн байна.
Эрүүлжүүлэх, саатуулах төв нь нийслэл хотод байгаа бусад байрнуудаас хамгийн их ачаалалттай ажиллаж байгаа газар бөгөөд тус төвийн ахуй нөхцөл болон саатуулах, эрүүлжүүлэх үйл ажиллагаанд баримтлах холбогдох журам зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж шалгажээ.
2018 оны эхний хагас жилийн байдлаар 6953 хүн эрүүлжүүлэгдсэн бол 2019 оны эхний зургаан сарын байдлаар 9485 хүн эрүүлжүүлэгдэж өмнөх оноос 40,7 хувиар өсчээ.
Тус төвийн барилгын зарим хэсэгт цууралт үүссэн, ашиглах боломжгүй байгаа талаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа дүгнэлт гарсан боловч одоо хүртэл ажиллаж байгаад зохих анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг шалгалтын явцад анхааруулсан аж.
Дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Д.Булганцэцэг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид анхаарах асуудлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.