АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн илэн далангүй, хурц ширүүн ярианаасаа болж байнга хэл аманд өртдөг. Тэрбээр энэ удаад ч бас твиттер дэх жиргээнээсээ болж хурцаар шүүмжлүүлж байна.
Учир нь ноён Трамп хүн амынх нь 70 орчим хувь нь африк-америк хүмүүс амьдардаг Балтимор хотыг “Харх, мэрэгч амьтан дүүрэн, хэн ч амьдрахыг хүсэхгүй бохир заваан газар” хэмээн жиргэсэн байна. Саяхан болсон Конгрессийн сонсголын үеэр Балтимор хотоос сонгогдсон төлөөлөгч Элижа Гаммингс АНУ-ын өмнөд хилийн асуудлын хөндөн, ихэд шүүмжилсэн байна. Мөн тэрбээр 2016 онд Трампыг сонгуульд ялахад Оросууд нөлөөлсөн эсэхийг шалгаж буй тусгай төлөөлөгч Мьюллерийн ажилд америкчуудыг анхаарлаа хандуулаххыг уриалжээ.
Харин үүний хариуд Ерөнхийлөгч Трамп “Өмнөд хил яасан гэж. Намайг долоо хоногийн өмнө өмнөд хил дээр зочлоход тэнд жаахан л нягтаршилтай болохоос бүх зүйл сайхан байсан. Тэр хилийн асуудал дээр ингэж хашгичиж байхаар өөрийнхөө хариуцсан Балтимор хотод анхаарлаа хандуулсан нь дээр. Тэнд нөхцөл байдал маш хүнд байгаа. Балтимор бол харх мэрэгч амьтан дүүрэн үүрлэсэн, хэн ч амьдрахыг хүсэхгүй аймшигтай бохир заваан газар. Дээр нь Элижа Гамминг өөрийн тойрогтоо маш их мөнгө хуваарилуулж авдаг мөртлөө яагаад энэ газар америкийн хамгийн муухай газар байгаад байна вэ? Тэр их мөнгөнүүд хаашаа урсаад байна вэ? Хэдийг нь хулгайлсан бол? Үүнийг шалгах хэрэгтэй ” хэмээн жиргэсэн байна.
Трампын уг жиргээ маш олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Конгресс дэх Ардчилсан намын үндэстний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэй гишүүдийг “Тэд бол Засгийн газар нь бүрэн сүйрсэн улс орноос гаралтай. АНУ-ыг шүүмжлэхээсээ өмнө өвөг дээдсийнхээ нутагт очиж эмх цэгцэнд нь оруулах хэрэгтэй “ гэж твиттертээ жиргэснээрээ бас л ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Эх сурвалж:VOX
1 comment
ТРАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА. ДАВАРСАН ЦАГААЧДЫГ НУТАГ БУЦАА.