Замын-Үүд боомтоор энэ сарын 10-ны өдөр иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг хууль бусаар оруулж ирэхийг завджээ. Тус шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн зэрэг зөрчилтэй байхад хил нэвтрүүлэх гэж байсан аж.
Энэхүү хууль бус үйлдлийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид энэ сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.