Д.Шүрэнцэцэг Д.Мөнх-Эрдэнийн гүтгэлэгт хариу өглөө

2025-11-01 20:151min
20251101-201527-file.jpeg

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажилтан Д.Шүрэнцэцэг “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ намайг “мисс” хэмээн нэрлэж, Гүйцэтгэх захиралтайгаа зугаалсан гэж гүтгэсэн талаар мэдэгдэл гаргалаа.

Д.Шүрэнцэцэг нь Австралийн Вуллонгонгийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан, олон улсын бизнес, маркетингийн чиглэлээр туршлагатай мэргэжилтэн юм.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн албан томилолтын бүрэлдэхүүнд багтах ажилтнуудыг нарийн шалгуураар сонгодог бөгөөд хувийн харилцаа байхгүй, зөвхөн ажлын хүрээнд үүргээ биелүүлдэг гэдгээ онцлов.

Д.Мөнх-Эрдэнийн гүтгэлэг нь хувь хүний нэр төр, гэр бүл, сэтгэл санаанд хохирол учруулж байгааг анхааруулж, хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэв.

Тэрбээр залуу боловсон хүчнийг улс төрийн золиос болгохгүй, бодит мэдээлэлд тулгуурлан хандахыг уриаллаа.