УИХ-ын гишүүн А.Ариунзаяа боловсролын эрхээ хамгаалж байр сууриа илэрхийллээ

2025-11-01 21:151min
20251101-211531-file.jpeg

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа 1997 онд 17 настайдаа Германы Халле/Заале хотын коллежид Германистик чиглэлээр хоёр жил суралцаж төгссөн.

Дараа нь 1999-2005 онд Ханновер хотын Их сургуульд Улс төр судлал, түүх, нийгмийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан.

Монголдоо ирээд ажлын гараагаа эхэлж, Удирдлагын академид суралцан Бизнесийн удирдлагын магистр, мөн докторын зэрэг хамгаалсан.

Тэрбээр гэр бүлийн гишүүд нь бүгд докторын зэрэгтэй бөгөөд өөрийн боловсролын эрхийг хамгаалан дахин суралцах боломжтой гэдгээ онцлов.

Гэвч зарим хэвлэл, цахим хуудсуудад гадаадад болон Монголд сурсан нь хуурамч дипломтой гэж гүтгэсэн нийтлэл гарч байгаад шүүмжлэлтэй хандаж байна.

А.Ариунзаяа сэтгүүл зүйн ийм хандлагыг галзуурал хэмээн тодорхойлж, боловсролын эрхээ хамгаалж байгаагаа илэрхийллээ.