Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам руу урууддаг туслах замыг түр хаана

2019-07-27 11:031min0
tunnel tuslah zam

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ны захиалгаар БЗД-ийн 4-р хороо, Сансарын туннелээс Зүүн дөрвөн зам хүртэлх /зорчих хэсгийн баруун тал/ туслах замыг 2019 оны долдугаар сарын 27-ноос хэсэгчлэн, долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 4-ний өдрийн хооронд бүрэн хааж, дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон байна.

Иймд жолооч та бүхэн тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй