Хойд Солонгосын эрх баригчид 2019.07.25 богино зайн хоёр пуужин харвасан тухай Өмнөд Солонгосын тал мэдээлсэн билээ. Тус улсын үйлдэл нь Өмнөд Солонгосын милитаристуудад зориулсан анхааруулга байсан гэж эрх баригчид нь мэдэгдсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, пуужин хөөргөх ажиллагааг Ким Жон Ун биечлэн удирдсан бөгөөд ажиллагаа дууссаны дараа тэрбээр сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсний дээр Өмнөд Солонгост хандан цэргийн сургуулилт хийх, шинээр зэвсэг гаргахаас татгалзахыг уриалсан байна.
Олон улсын ажиглагчид Хойд Солонгос гэнэт пуужин харвасан нь АНУ болон Өмнөд Солонгос хамтран цэргийн сургуулилт хийхээр төлөвлөсөнтэй холбоотой гэж үзжээ. Мөн тус улс нь Өмнөд Солонгосоос хүнсний тусламж хүлээн авахаас татгалзаж буйгаа саяхан мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: KOREA TIMES