Таны амралтанд

Амралтын өдрөөр хийж болох 15 зугаатай зүйл

Сурталчилгаа

Амралтын өдрийг сонирхолтой өнгөрүүлэх арга олон бий. Энэ өдөр ажлын өдрийг бодвол урьдчилан тооцоолж, таамаглаагүй зүйлсээ хийхэд боломжтой байдгаараа давуу талтай. Энд амралтын өдрөөрөө хийж болох тааламжтай 15 жишээг өгүүлнэ. Зардал багатай, хөгжилтэй, сонирхолтой, стресс тайлах аргуудыг хэрэгжүүлээд үз. Үр дүн нь гайхалтай байх болно.

  1. Гэрээсээ гараад явган алх. Алхах нь эрүүл мэндэд сайн. Аа бас, алхах явцад төрсөн гайхалтай санаагаа тархиндаа сайн гэгч хадгалаад аваарай. Тэгээд ирэх өдрүүдэд хэрэгжүүлээрэй.
  2. Сурцгаая! Энэ нь ном дэвтэр шүүрээд ямар нэгэн хичээл хий гэсэн үг биш. Үүнийг л хийчих юмсан, сурчих юмсан гэж бодсон хэдий ч зав гарахгүй хойш тавиад байсан зүйлээ л бариад ав. Зав чөлөө, оролдлого хоёр ямар нэгэн үр дүнг авчирахдаа л авчирна.
  3. Усанд сэл. Хамгийн ойрын бассейн, амралтын газар, голыг зорь. Сэргээд л явчихна.
  4. Бүжиглэ. Хөгжмөө асаагаад эсвэл комьпютераа нээгээд, эс бол гар утсаа ашиглаад дуртай дуугаа сонсоод дуулж, бүжиглэ. Эрч хүч өгч, бие хөнгөрөөд ирнэ.
  5. Найз нөхөд, фэйсбүүкийн тусгай ангилалын группын нөхөддөө санал тавиад хөлбөмбөг, сагсан бөмбөг ч тоглох боломжтой. Энэ бол шинэ хүмүүстэй уулзах боломж юм. Ашиглаад ав.
  6. Хөдөөг зорь. Амьд байгалийн үзэсгэлэнг тольдож, эрүүл агаарт гарах нь ядаргаа тайлах ямар ч эмнээс хол илүү байх болно.
  7. Өөртөө болон нийтийн тусын тулд ямар нэгэн ажил эхлүүлж болно. Дэлгүүр, супермаркетуудад зарагддаг байгалийн нөхөн сэргэлтэд хортойгоор нөлөөлдөг гялгар уутыг худалдааны төвийн үйлчилгээнээс халах санаачилгыг ч эхлүүлж болно шүү дээ.
  8. Кино сонирхогчид эсвэл номын клубын уулзалтад очсон ч болно. Эндээс цоо шинэ кино, ном зохиолын тухай мэдээллийг авч, ижил үзэл бодол, хоббитой хүмүүстэй уулзаж ярилцах боломжтой.
  9. Найзындаа зочил. Энэ бол найзуудтайгаа уулзан хөгжилдөх, цагийг таатай өнгөрүүлэх нэг арга төдийгүй нөхөрлөлийн харьцаагаа улам гүнзгийрүүлэх сайхан боломж юм.
  10. Сайн дурын ажил, буяны ажилд нэгдэх талаар бод. Үүнийгээ хэрэгжүүлээд хүмүүст туршлагаасаа танилцуулж чадвал олон олон шинэ хүмүүстэй уулзаж, тэдний гайхалтай сэтгэл хөдлөлийг мэдрэх болно.
  11. Музейд оч. Аль музейг сонгох вэ гэж үү. Музейн вэбсайтуудаар зочилж, өөрийн сонирхож явдаг, сэтгэл дотор нуугдаж байдаг сэдвээ барьж ав. Эндээс олж авсан мэдлэг таныг мөнгөтэй болгохгүй ч олны дунд мэдээлэл сайтай, тун догь нэгэн болгож харагдуулна.
  12. Зөвхөн нарийн мэргэжлийн тогооч л хийж чадах юм шиг санагдуулдаг хоолны зөвлөгөө, удирдамжийн дагуу идэхэд таатай ч ресторанаас авахад хэтэрхий үнэтэй төрөл бүрийн амттай хоол, зууш хийж болно.
  13. Тодорхой төсөвтэй хоол хүнсний уралдаан ч зарлаж болох юм. Жишээ нь, найз нөхдийнхөө дунд 10 мянган төгрөгөөс доошгүй өртөгтэй бүтээгдэхүүнээр хамгийн сайхан хоолыг хийж, ялагчаа зарлаж болно. Тэмцээний удирдамж, болзол, шагнал зэргээ интернэтээр зарлаж, ижил сонирхолтой олон өрсөлдөгчийг хамруулах нь бүр ч догь.
  14. YouTube сайтаас үнэгүй кино үзэж болно.
  15. Цаас харандаа аваад өөрийн төсөөллөө буулгаж авахад ч гэмгүй. Хожим дахиад толгойд орж ирэхгүй цорын ганц бодлоо энэ цаасан дээр үлдээх ч юм бил үү, туршаад үз.
Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close