Ким Чен Ун ч сонсоод ухаан алдмаар хаагдмал улс

Хойд Солонгосын иргэд хэцүүхэн амьдардаг тухай бид зах зухаас нь ч болов мэддэг билээ. Тэгвэл дэлхий дээр Ким Чен Ун ч сонсоод ухаан алдмаар хаалттай нэгэн улс байдаг. Энэ улсад гадаадын иргэд очих нь битгий хэл иргэд нь ч гадагшаа гарах хориотой. Бас энэ улсын тухай зураг бичлэгийг олон нийтийн сүлжээгээр та барагтай л бол олохгүй. Энэ улсад интернэтэд орно гэдэг Хятадынхаас ч хүнд. Гадаад хэвлэл мэдээллийг хориглодгоос гадна гадаадын уран зохиолыг гэмт хэрэг гэж үздэг.

Туркменистаны тухай хэдэн баримтыг хүргэхээр зэхлээ.

1. Гадаадын иргэн хүргэн орвол улсад $ 50000 төлнө

2001 онд энэ улсад гадаадын иргэн Туркменистаны улсын даатгалын байгууллагын харилцах дансанд 50 мянган доллар төлж байж нутгийн бүсгүйтэй гэрлэх хууль баталжээ. Харин энэ хуулийг 2007 онд шинэ Ерөнхийлөгч нь цуцалсан байна. Гэхдээ одоо ч туркмен бүсгүй гэрлэхэд тийм ч ашигтай биш хэвээр байгаа юм. Эндхийн хүргэн болохын тулд гадаадын иргэн дор хаяж нэг жил энэ улсад амьдрах ёстой. Түүнчлэн Туркменистанд үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл энд байр авах хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн салсан тохиолдолд хөрөнгө хуваах гэрээ байгуулах үүрэгтэй.

2. Алтан шүдийг хориглоно

2004 оноос эхлэн төрийн албан хаагчийг алтан шүдтэй байхыг хоригложээ. Удалгүй энэ шаардлагаа зөөллөсөн ч хатуу дресс-код одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, залуучууд урт үс, сахалтай байж болохгүй. Хүүхнүүд олон нийтийн газар богино банзал өмсөж болохгүй.

Сургууль дээр охидыг даашинзны доогуур хатгамалтай уламжлалт өмдөө өмссөн байна уу гэдгийг байнга шалгана. Харин төрийн албан хаагчид хумс, сормуусаа будаж болохгүй.

3. Зөвхөн Ерөнхийлөгч л үсээ будаж болно

Гоо сайхны бүтээгдэхүүнийг бүх иргэн хэрэглэхийг хориглоно. Телевизийн ажилтнууд ч мэргэжлийн нүүр будаг хэрэглэхийг хориглоно. Түүнчлэн алтан эдлэлээр гангарах, үсээ будах зэрэг нь зөвхөн Ерөнхийлөгч л хийж болох зүйл.

4. Сарын нэрийг удирдагчид болон тэдний төрөл төрөгсдийн нэрээр нэрлэдэг

Туркменистаны анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязовыг тахин шүтэн үзэлд Ким Чен Ун ч атаархмаар. Тэрбээр нэгдүгээр сарыг өөрийнхөө нэрээр нэрлэсэн бол дөрөвдүгээр сарыг талийгаач эхийнхээ нэрээр нэрлэжээ. Тэр ч битгий хэл шүүхийн бурхан Фемидаг Ерөнхийлөгчийн ээжийн төрхөөр бүтээсэн байдаг.

Туркменистан улсын удирдагчийн 14 мянга гаруй хөшөө улс орон даяар байршжээ. Ашхабад хотод орших алдарт нэгэн ийм хөшөөний барилгын ажилд 10 сая ам.доллар зарцуулсан байдаг. Өндөр аркны оргилд байрлах 14 метр өндөр Ерөнхийлөгчийн асар том алтан хөшөө нь нарны хөдөлгөөнийг дагаж эргэдэг байна.

5. ДОХ, дуурь, бүжгэн жүжиг хориотой

2001 онд Туркменбаши дуурь, бүжгэн жүжгийг хоригложээ. Түүнчлэн Ерөнхийлөгч бүхий л төрлийн халдварт өвчнийг хууль бус гэж үзсэн байна. ХДХВ, ДОХ, булчин задрах тахлын тухай дурьдах ч хориотой.

6. Хувь хүнийг тахин шүтэн үзэл дэлгэрсэн

Одоогийн Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухаммедов өмнөх төрийн тэргүүнийхээ гаргасан зарим хууль тогтоомжийг цуцалсан байна. Үүнээс гадна өмнөх удирдагчийнхаа зарим алтан хөшөөг авч, оронд нь өөрийнхөө хөшөөг босгожээ.

Жишээ нь, 2015 онд “Аркадаг” хэмээх аварга том хөшөө дурсгал босгосон. Үүн дээр Ерөнхийлөгч өөрийгөө алтан морь унаснаар дүрсэлжээ.

7. Ерөнхийлөгчид дургүй өнгө бий

2015 оноос тус улсад хар өнгийн машин явахыг хоригложээ. Ерөнхийлөгчийн үзсэнээр энэ нь золгүй байдал авчирдаг гэдэг тул зөвхөн цагаан өнгийн машинаар л явдаг байна. Хар өнгийг үзэн яддаг нь хэтэрч, цагдаа нар иргэдийг дугуйны дискийг хар өнгөтэй байгааг будах үүрэг хүртэл өгчээ. Улсын нийслэлээс хар бараан өнгөтэй машинууд арилж, тээврийн хэрэгслүүдээ цайвраар будаж эхэлсэн байна.

8. Хуримын уламжлал хүртэл Ерөнхийлөгчтэй холбоотой

Хуримын машин ч бас тодорхой уламжлалыг дагана. Алтаар сайтар чимсэн машинд залуу хос сууж явах ёстой.

 

Үүнээс гадна орон нутгийн хөшөө дурсгалын дэргэд заавал зураг авахуулна. Ингэхдээ одоогийн төрийн тэргүүний хөрөгний дэргэд зургаа авахуулсан байх, ийм зураг дор хаяж гурав байх үүрэг хүлээлгэжээ.

9. Эмэгтэйчүүд машин барих хориотой

Зам тээврийн осол гарсан жолооч нарт ийм хөшөө босгодог.

Зам тээврийн ослыг бууруулахын тулд 2017 оны 12 дугаар сараас эхлэн эмэгтэйчүүдийг машин барихыг хоригложээ.

10. Интернэтэд зөвхөн паспортоороо орно

Интернэт маш сул хөгжсөн. Нийслэлээс нь 5-хан интернэт кафе олох боломжтой. Гэхдээ дэлхий нийтийг сүлжсэн энэ торонд орохын тулд паспортын мэдээллээ шалгуулж, бүртгүүлэх ёстой аж. Гэвч интернэтэд орлоо гээд мэдээллийн олон сайтыг хаасан байдаг. Олон нийтийн сүлжээ, мессенжерт орно гэж бодох ч хэрэггүй.

11. Хил дээр авсан зургуудыг нь шалгана

Туркменистаны олон байгууламжийн зургийг авах хориотой. Нисэх онгоцны буудал, цэргийн газар, цагдаагийн газар, Засгийн газрын байрууд, ЭСЯ болон Ерөнхийлөгчийн ордны зургийг авч болохгүй. Алдарт захуудад нь ч зураг авахыг хориглодог. Жишээ нь энэ зураг бол шууд хууль зөрчсөн үйлдэл юм.

Хэрэв цагдаа нар хориотой газрын зураг авсныг нь мэдвэл камерыг нь шууд хураан авдаг байна. Нисэх онгоцны буудал дээр хилийн ажилтнууд мөн нөүтбүүк, фото аппаратанд авахуулсан бүх зургаа үзүүлэхийг шаарддаг.

12. Танилындаа айлчилбал шууд хөөнө

Аяллын визтэй хэрнээ айлууд, найз нөхөд, төрөл төрөгсөд, танилынхаа гэрт очвол шууд л нутаг буцна. Цагдаа нар мэдэх л юм бол торгууль төлөөд хөөдөг байна. Жуулчид зөвхөн зочид буудалд байрлаж, оройн 22 цагаас хойш гудамжинд гарах хориотой. Зарим хотоор хөтөчгүй явахыг хориглодог.

13. Алдарт тамын хаалга энд байдаг

50-иад жилийн өмнө Дарваз суурингийн ойролцоо Зөвлөлтийн геологичид өрөмдлөгийн ажил явуулж байгаад газар доорх асар том хөндийтэй тулгарчээ. Үүнээс болж газар хагарч, хийгээр дүүрсэн асар том нүх үүссэн байна. Ингээд хорт хийг ил гаргахгүйн тулд шатаахаар шийджээ. Гал хэдхэн хоногийн дараа унтарна гэж тооцоолсон боловч гал одоо ч гарсаар байгаа юм. Өнөөдөр энэ хэсэг Туркменистаны дурсгалт газар болон хувирчээ. Жуулчид үүнийг тамын хаалга гэж нэрлэдэг байна.

Эх сурвалж: adme.ru

19 thoughts on “Ким Чен Ун ч сонсоод ухаан алдмаар хаагдмал улс

  1. Нэргүй 2019-07-27 19:18 at 19:18

    Манайх ийшээ л яваад байна даа. Удахгүй хэний хөшөөг энд тэндгүй босгох биз

    Хариулах
    1. Нэргүй 2020-08-25 15:24 at 15:24

      manai oprkuud xap massuud nuguu hujaagiin amban Hurelsuh-iig bas yaag ingej tahin shuteed bga biz dee

      Хариулах
    2. зочин 2020-08-25 23:09 at 23:09

      энэ их попордвол сэлэмтэй буутай хөшөө газар сайгүй болох вий анхаар болгоомжил

      Хариулах
  2. Зочин 2019-07-28 12:30 at 12:30

    Замбраагүй хүний цуглуулага болсон монголыг энэ зам руу оруулахаас өөр арга,гарцгүй юм даа?жаахан даруулга монголчуудад хэрэгтэй болсон цаг шүү

    Хариулах
    1. Нэргүй 2020-08-25 17:39 at 17:39

      Erguu teneg daranguilagch pizda min chi ooriigoo tsus n oirtson mal gedgee huleen zuvshuur!

      Хариулах
  3. Бақыт Арыстан оглы Ахмет паша 2019-07-28 18:54 at 18:54

    Гое юмаа. Хүүхнүүдийг төмөр өмд өмсгөөд. Интнрнет байхгүй хүүхэд эвдрэхгүй

    Хариулах
  4. zochin 2019-07-29 16:18 at 16:18

    medellen jahan hudlaa yu te unshaad yu bileel gej bodloo jahan barimttai medeelel tawiul yasin setgvvlch ee

    Хариулах
  5. Нэргүй 2019-07-30 03:47 at 03:47

    ийм хаалттай улс гэж үү дээ.үнэн юм уу.явж үзсэн хүмүүс ээ хэлж өгнө үү

    Хариулах
    1. иргэн 2019-07-31 13:52 at 13:52

      2017 онд ажлаар энд 5 хоносон. Монгол руу фээсбүүк болон бусад сүлжээгээр харилцаж чадаагүй, зөвхөн и-майл бичдэг. Цав цагаан хот байсан, гэхдээ цаанаа л нэг хүйтэн хөндий санагдсан. Гантиг чулуугаар байшин барилга, зам харгуйгаа барьсан байсан. Том том орон сууцнууд нь ихэнх нь хоосон, шөнө орой гэрэлгүй. Цахилгаан нь үнэгүй гэсэн шүү, асар том байгалийн хийн эзэн улс юм байна лээ. Доллараар тооцоо хийхгүй, таксины жолооч нар нь нууцаар сольж өгдөг юм байна лээ. Зураг хөрөг бол чөлөөтэй л авч байсан шд. Аан тийм, морийг их дээдэлдэг, морины яам, хивсний яам гэж байдаг гэсэн. Хивс худалдаж аваад албан бичиг хийлгэж авахгүй бол хил дээр хураагаад авчихдаг юм байна лээ.

      Хариулах
      1. Нэргүй 2019-08-18 01:19 at 01:19

        эээ яасан сонин юм бэ.за баярлалаа хө

        Хариулах
  6. Eregtei 2019-07-30 10:51 at 10:51

    Emegteichvvdiig mashin barihiig horison saihan bn daa

    Хариулах
  7. зочин 2019-08-09 17:24 at 17:24

    Ардчилал, хүний эрх чөлөө гэж хийрхээд хөл толгойгоо алдсан Монголыг бодвол хот цэвэрхэн, дүрэм журамтай л юм байна. Харин 1 хүнийг тахин шүтнэ гэвэл 21-р зуунд арай дэндэнэ дээ. Интэрнэт хязгаартай нь сайн хэрэг.

    Хариулах
    1. Нэргүй 2020-08-25 13:05 at 13:05

      ХӨЛДҮҮС

      Хариулах
  8. Нэргүй 2020-05-17 00:17 at 00:17

    ТЭНЭГ ЮМ БЭ…

    Хариулах
  9. Нэргүй 2020-08-25 09:35 at 09:35

    tamiin togooruugaa xamag xogoo xiigeed baimaar yum bna daa

    Хариулах
  10. 123 2020-08-25 12:59 at 12:59

    манай улс хэдэн жил ийм нөхцөлд орж жаахан томоожмоор юм байна

    Хариулах
    1. Нэргүй 2020-08-25 17:40 at 17:40

      Erguu teneg daranguilagch pizda min chi ooriigoo tsus n oirtson mal gedgee huleen zuvshuur!

      Хариулах
  11. Нэргүй 2020-08-25 20:40 at 20:40

    Нилээн дэгсдүүлсэн байхаа даа

    Хариулах
  12. Бат 2020-08-25 20:41 at 20:41

    Нилээн дэгсдүүлсэн байхаа даа

    Хариулах

Бақыт Арыстан оглы Ахмет паша-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн