Г.Занданшатарын засгийн газар нүүрсний хулгайтай жинхэнэ утгаараа тэмцэж байгааг Д.Ганхуягийн захидал гэрчиллээ

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх ажлаас ухрахгүй гэж мэдэгдэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосон.
Онцгой дэглэмийн үед:
- Тус компаний биржийн арилжааг сэргээж, 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая ам.долларын орлого оллоо.
- Тээвэрлэх хүчин чадлыг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд нэмэгдүүлсэн.
- Техникийн бэлэн байдал 56 % → 81 %-д хүрсэн.
Нүүрсний хулгай байхгүй бол “Эрдэнэс Тавантолгой” ХК ард түмэндээ ашгаа хүртээх чадалгүй гэдгийг эндээс харж болохоор байна.
Гэхдээ ард түмний дунд “Нүүрсний хулгайч хэн бэ” гэдэг нь асуулт хэвээрээ. Ямартай ч Нүүрсний хулгайч хэмээн цоллогдож, шүүхээс ял сонсоод байгаа Б.Ганхуяг ил захидлаараа жинхэнэ хулгайчдыг илчилсэн байдаг.
Тэрбээр захидалдаа ” “Шударга-5” гэдэг манай компани санхүүжүүлж талбай дүүрэн иргэд гэр, хоол хүнсэнд 15 их наядыг гаргаж байв. Тэр “Нүүрсний” мөнгөөр өнөөгийн эрх мэдэлтнүүд “од”-ууд гарч ирсэн түүхтэй. Үүнийг Л. Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү. Дараа нь миний бие 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөнгийг бүхлээр нь даасан.
Портер портер мөнгө хилээр оруулж ирсэн түүхийг Д.Амарбаясгалан шуудайлж байсан даа. Миний бие “Шударга 5”-ыг тагнуулд цуг яваа, өөрсдийн хүн гэж найдаж байсан. Тийм учраас тэдний хүссэн хэмжээний мөнгө, санхүүжилтыг гаргаж өгч байсан. Тэр 44 наяд гэсэн тоог надаас бус Засгийн газраас, МАН-аас асуух хэрэгтэй. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хүчээр УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан юм шүү.
Түүнээс биш Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нар агуудаа, Харвардын хулхи сертификаттай нөхдүүд ялаагүй юм шүү гэдгийг хэлъе” хэмээгээд Жич: Миний гэр бүлийн гишүүдийн амь нас аюулд учрах аваас эрх баригчтай холбоотой гэдгийг урьдчилан анхааруулья” гэжээ.
Б.Ирээдүй