Энэ сарын 10, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно

2025-10-07 13:201min
tsag agaar

Ирэх тав хоногийн хугацаанд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Цаг уурын мэргэжилтнүүдийн мэдээлснээр, 10, 11-ний өдрүүдэд агаарын температур буурч, нойтон хур тунадас ихсэх магадлалтай. Иймд иргэдэд аюулгүй байдлаа хангах, нөхцөл байдалд бэлтгэлтэй байхад анхаарахыг зөвлөж байна.