Ерөнхий сайд Г.Занданшатар: 38 дахь удаагийн Номын баярын мэндийг өргөн дэвшүүлье!
2025-09-20 14:221min

Ном бол мэдлэгийн эрдэнэ, ухаарлын гэгээ, ирээдүйн гүүр юм. Монголын ирээдүйг бүтээх боловсрол, соёлын ариун үйлсэд хувь нэмрээ оруулж буй эрхэм уншигчид, зохиолчид, уран бүтээлчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирэх 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан нь ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд чиглэх болно.
⏰ Өнөөдөр 10:00 цагт📍 Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа нээлтэд уулзацгаая!